menu

Sunday, October 20, 2013

Даалгавар1



Лабораторийн ажил №
MICROSOFT WORD 2007 ПРОГРАМ ДЭЭР ТЕКСТЭН МЭДЭЭЛЭЛТЭЙ АЖИЛЛАХ, ХЭЛБЭРШҮҮЛЭХ
Зорилго: Microsoft Word 2007 програм дээр текстийг хэлбэршүүлэх
Даалгавар 1:
A.   
Доорхи текстийг хуулан бич. Ингэхдээ үсгийн фонт нь Arial, үсгийн өндөр 11, монголоор бичихдээ  зурган дээрхи сонголтыг хийнэ.
Текст- Компьютерийн техникийн үүсэл, хөгжил
Хүний нийгэм үүссэнээс хойш биеийн хүчний хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилт нь оюуны хөдөлмөрийг хөнгөвчлөх багаж техникийн хөгжилтэй харьцуулахад XIX зуун хүртэл харьцангуй хурдтайгаар хөгжиж ирсэн. Нийгмийн хөгжлийн явцад хүний сэтгэн бодох, тооцоолох үйл ажиллагааг орлох техник хийх санаа, зорилго хүний анхаарлыг их татаж байв. Олон зуун жилийн туршид хүн төрөлхтний бүтээсэн уурын хөдөлгүүр, суурь машин, нисэх онгоц зэрэг нь цөм хүний биеийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, хүний ажиллах чадварыг тал бүрээр хөгжүүлж, шинэ бололцоог нэмэгдүүлж иржээ.
B.    Бичсэн текстээ хувилж олон болго(3 хувил). Үүний тулд бичсэн текстээ идэвхижүүлэн Home бүлэг хэрэглүүрээс Copy команд сонгоно. Байрлуулах газраа заагчийг байрлуулаад Home бүлэг хэрэглүүрээс Paste команд сонгоно. Мөн энэ үйлдлийг гараас Ctrl+C (Copy) ба Ctrl+V (Paste) ашиглан хурдан ажиллах боломжтой.
C.   Бичсэн текстээ хуудасны хамгийн доод  хэсэгт зөө мөн анхны бичсэн текстээ устга. Үүний тулд зөөх гэж байгаа текстээ идэвхижүүлээд Home бүлэг хэрэглүүрээс Cut командыг сонгон (Ctrl+X) байрлуулах газраа заагчийг байрлуулаад Home бүлэг хэрэглүүрээс Paste команд сонгоно. Анхны бичсэн текстээ идэвхижүүлэн гараас delete товчийг даран текстийг устгана.
Даалгавар 2:
1.    Бичсэн текстээсээ хөнгөвчлөх гэсэн үгийг олон хөнгөн гэдэг үгээр сольж засварла. Үүний тулд Home бүлэг хэрэглүүрийн Replace команд өгөх ба дараах цонх нээгдэнэ. Нээгдэх цонхны  Find талбарт зөвхөн үгийг хайж олох ажиллагааг хийж болно. Харин Replace хавтасны Find what талбарт хайж олох гэж буй үгээ бичээд Replace with талбарт засварлах хэлбэрийг бичээд Replace юмуу Replace All товч дарна.



2.    £¥ÛĦΩΞ۝∑≈♫☺☼™ эдгээр тусгай тэмдэгтүүдийг оруул. Үүний тулд Insert бүлэг хэрэглүүрийн Symbol командыг сонгоно. Улмаар дараах цонх нээгдэх ба тэмдэгтээ сонгоод Insert товчийг дарна. Тэмдэгтүүдээ оруулж дуусаад Close товчийг дарна.


Тэмдэгтийг хэлбэршүүлэх Home бүлэг хэрэглүүрийн Font командаар үсгийн шрифт, хэлбэр хэмжээ, өнгө гэх мэтийг тохируулж болно.
Font хавтасны Font талбарт дараах тохиргоог хийнэ
            Font                 Үсгийн шрифтийг тохируулна.
            Font Style        Үсгийн хэлбэрийг сонгоно
            Size                 Үсгийн хэмжээг тохируулна
            Color               Үсгийн өнгийг сонгоно
            Underline         Текстэн доогуур зураас татах
Effect талбарт дараах тохиргоог хийнэ
            Superscript      Зэрэг хэлбэртэй бичих
            Subscript         Индекс хэлбэртэй бичих
            Small caps      Бүх үсгийг жижгээр бичих
            All caps           Бүх үсгийг томоох бичих
            Hidden             Үсгийг нуух өөрөөр хэлбэл харагдахгүй болгох
Character Spacing хавтсанд үсгийн өргөн, мөр хоорондын зай зэргийг боловсруулна.

Гэрийн даалгавар:
Текстийн мөр хоорондын зай болон текстийг дугаарлах тухай бие даан судалж өөрсдийн танилцуулгыг доорхи загварын дагуу хийн batjargal@3erdene.edu.mn хаягаар явуулсан байна.
                                    Танилцуулга   
Намайг Батчулуун овогтой Баяраа гэдэг. Би 1994 оны 06 сарын 03нд Ховд аймагт төрсөн. Ам бүл 7... дэлгэрэнгүй бичсэн байна.

Би чөлөөт цагаараа
1.    Сагсан бөмбөг
2.    Хөл бөмбөг
3.    Гитар тоглох
4.    Усанд сэлэх
Миний дуртай хамтлаг
1.    Хурд
2.    Харанга
Миний дуртай дуучин
1.    Ариунаа
2.    Сараа
3.    Сэрчмаа
Гэх мэтээр дэлгэрэнгүй бичсэн байна

Тавигдах шаардлага: Гарчигийн үсгийн өндөр 16, текстийн өндөр 11, шрифт нь Arial, хүний нэрийг тод хараар бичнэ, Үгийн тоо 200 байна.







No comments:

Post a Comment