menu

Sunday, October 20, 2013

Даалгавар 2



Лабораторийн ажил №
MICROSOFT WORD 2007 ПРОГРАМ ДЭЭР ХУУДАСТАЙ АЖИЛЛАХ, ХЭЛБЭРШҮҮЛЭХ
Зорилго: Microsoft Word 2007 програм дээр хуудсанд тохиргоо хийх
Даалгавар 1:
A.    Шинээр хуудас нээн түүнийгээ хүрээл. Үүний тулд Page Layout бүлэг хэрэглүүрийн Page Borders команд өгч нээгдэх цонхноос хуудасаа хүрээлнэ. Borders хавтас нь текстийг хүрээлнэ,  Page Borders хавтас нь хуудас хүрээлнэ.
            None- хуудас хүрээгүй
Box- хайрцгаар хүрээлэх
            Shadow- хайрцгийг сүүдэрлэх
3-D-хайрцгийг 3н хэмжээст болгох
Custom-дүрсээр хүрээлэх
Style- хүрээ шугамын хэлбэр
Color- хүрээ шугамын өнгө
 Widh- хүрээ шугамын хэмжээ
Art- зураг, дүрсээр хүрээлэх
 Preview- хийсэн өөрчлөлтийг харна


B.    5 хуудас нээн 3 баганатай болго. Мөн хуудаснуудын өнгийг өөр өөр өнгөтэй болнон ромбо тоогоор дугаарла.
Багана болгон хуваахдаа Page Layout бүлэг хэрэглүүрийн Columns команд өгөхөд дараах цонх гарч ирнэ. Presets талбараас хэдэн багана болгохоо сонгох ба үүнээс илүү баганад хуваахаар бол Number of columns талбарт баганы тоо, Width and spacing талбараас багана хоорондын зайг тохируулна

Хуудсанд өнгө оруулахдаа Page Layout бүлэг хэрэглүүрийн Page Color командыг өгч нээгдэх хэсгээс өнгөө сонгоход хуудас автоматаар будагдана. Fill Effect командаар өнгөө уусгаж болно.

Хуудсыг дугаарлахдаа Insert бүлэг хэрэглүүрээс Page numbers команд өгөх ба Top of Page-хуудасны толгойд Bottom of page- хуудасны хөлд дугаарлахын заах ба автоматаар хэлбэрүүд гарах ба өөрийн хүссэн хэлбэрийг сонгож болно. Format Page Number команд нь дугаарлах тэмдэгт, хэлбэр хэмжээг тохируулж өгнө.

C.   Дээрхи 5 хуудасны цаасны хэмжээг А4, ирмэгүүдийн зайг 1 см, хэвтээ байрлалтай болго. Үүний тулд Page Layout бүлэг хэрэглүүрийн  Page Setup командыг өгч дараах цонх нээгдэнэ. Margins хавтаснаас хуудасны 4 талаас авах хэмжээг тохируулна. Үүнд:
Top-Дээд зай
Bottom-Доод зай
Gutter-Үдэхэд зориулсан зай
Left-Зүүн зай
Right-Баруун зай
Portrait-Цаас босоо байрлах
Landscapе-Цаас хэвтээ байрлах
Page хавтасны Page size цаасны стандарт хэмжээг сонгож тохируулна. Эцэст нь OK дарна

No comments:

Post a Comment