menu

Monday, October 14, 2013

Цахим хэрэглэгдэхүүн ашиглаж илтгэл тавих гэж байгаа хүнд өгөх зөвөлгөө

Цахим хэрэглэгдэхүүн ашиглаж илтгэл тавих гэж байгаа хүнд өгөх зөвөлгөө
Үзүүлэнд тавигдах шаардлага:
1. Нэг слайд дээр 9-өөс ихгүй мөр байх
2. Зураг хүснэгт оруулсан бол тайлбартай байх
3. Ярих зүйлийнхээ товч утгыг эсвэл гол гол зүйлээ л үзүүлэнд тэмдэглэнэ.
4. Дэвсгэр өнгө болон бичвэрийн өнгөний зохицлыг анхаарах хэрэгтэй. Учир нь проектороор гаргах үед өнгө сайтар ялгардаггүй ээ.
5. Слайданд хөдөлгөөн оруулахад уг хөдөлгөөн нь харж байгаа хүмүүсээ залхаахгүй байх, замбараагүй биш байх хэрэгтэй.

Илтгэгчид тавигдах шаардлага:
1. Бэлтгэсэн хэрэглэгдэхүүн товч бөгөөд тодорхой байх ёстой учраас юу ярихаа маш сайн төлөвлөх хэрэгтэй.
2. Бэлтгэсэн үзүүлэнгээ илтгэлд сууж байгаа хүмүүстээ тарааж өгөх хэрэгтэй. Учир нь таны бэлтгэсэн слайдыг унших гээд, эсвэл харах, тэмдэглэх гээд таны ярианд тэр болгон анхаарал хандуулахгүй байх талтай.
3. Хүний нүд бүрэлзүүлэх фон өнгө бүү сонгоорой. Мөн текстийг хэтэрхий уусалттай бүү бичээрэй. Хүмүүсийн сонирхол буурна.
4. Бусдад бодох, эргэцүүлэх цаг хугацааг оновчтой төлөвлөж өгөх хэрэгтэй.
5. Хамгийн чухал хэсгүүдээ тодруулж, дэлгэрүүлж байх хэрэгтэй.
6. Төлөвлөгдөөгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, урьдаас таамаглах зэргээр бэлгэлийг хангаж тавьсан асуултанд оновчтой хариулах.
7. Цахим хэрэглэгдэхүүнээ хэрэглэхийн өмнө ямагт хянаж байх. Ингэснээр бусдын өмнө эвгүй байдалд орох зэргээс урьдчилан сэргийлж чадна.
8. Мөн илтгэлээ тавихын өмнө компьютерийн цэнэг, хананд тусах байдал, проекторын тусгалыг тооцоолж байх хэрэгтэй.
9. Бэлтгэсэн хэрэглэгдэхүүн нь олон янзын бус нэг фонд ашигласан байна.

10. Илтгэгч нь өөрийн хийсэн зүйлийг итгэл төгс, чанга тодоор ярих хэрэгтэй.

No comments:

Post a Comment