menu

Sunday, October 27, 2013

Мэдэхэд илүүдэхгүй

Флаш дискнээс вирус авахгүй байх арга
 
Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun)үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна. 


Хэрхэн хаах вэ?

Харин үүнээс хамгаалах арга бол автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм. Та Windows TweakUI http://www.microsoft.com/windowsxp/downloads/powertoys/xppowertoys.mspx гэсэн програмтай бол түүнийгээ ашиглан хэрхэн хялбархан хааж болох талаар танилцуулъя.
Windows TweakUI багаж нь Microsoft company-н PowerToys for Windows багажийн нэг юм. 

Зураг дээр харагдаж байгаа шиг My Computer->Autoplay->Drives руу орж бүх дискнүүдийн урд чагтыг болиулаад Applyтовч дараарай. 
Эсвэл My Computer ->Autoplay->Types руу орж чагтуудыг болиулаад Apply дарж болно.
Ингээд л боллоо. Та TweakUI багажийг ашиглан өөр нэлээд олон янзын тохиргоонуудыг хийж болно.
Хэрвээ танд энэ програм байхгүй бол өөр нэг арга бий.Энэ арга нь gpedit ашиглах арга юм. Start -> Run… (Windows logo+R) нээгээд gpedit.msc гэж бичихэд Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олоод нээж тохиргоог enable болгож сонгоод OK дарж болно.
За ингээд Flash дискээр тархагч вирусээс ямар нэгэн хэмжээгээр хамгаалагдла.

1 comment:

  1. Ёстой гоё сонирхолтой сурч авах арга байна. Багшаа амжилт

    ReplyDelete