menu

Sunday, October 27, 2013

Folder Options, ntldr is missing талаар

Folder Options, ntldr is missing талаар
Windows үйлдлийн систем үндсэн тохиргоогоор зарим файл хавтсуудыг хэрэглэгчид санамсаргүй утсгахаас нууж далдалсан байдаг. Бас вирусны улмаас флаш диск доторхи файлууд нуугдсан байдаг. Энийг гаргаж ирэх талаар доор тайлбарлаж байна

Tools–>Folder Options гэсэн замаар орж уг нуугдсан файлуудыг ил гаргаж болноFolder Options цонхны 2 дахь View таб дээр дараад Hidden files and folders бүлэг дэх “Show hidden files and folders” тохиргооны өмнө чагталж гаргах хэрэгтэй. МөнHide extensions for known file types, Hide protected operating system files (Recommended) өмнөх чагтыг ав.


Windows 7, 8 дээр Folder Options-ыг хайгаад олоход дээрхи үйлдэл ижилхэн байна

 
Ингээд уг үйлдлээ OK дарж хадгална. Энэ нь бидэнд үйлдлийн системийн зарим нуугдсан файлуудыг харах боломжийг олгоно. Ингэснээрээ вирус, хэрэггүй файлуудыг устгахад хэрэг болдог. Гэхдээ анхаарах зүйлс байгаа
Анхаарах зүйлсWindows үйлдлийн систем асахад шаардлагатай файлууд систем суусан диск дээр нууцлагдан байрлаж байдаг эдгээрийг устгаж болохгүй.Устгасан тохиолдолд систем ачааллаж чадахгүй. Хэрэгтэй файлуудыг улаанаар зурж үзүүллээ.

      • AUTOEXEC.BAT
      • boot.ini
      • CONFIG.SYS
      • IO.SYS
      • MSDOS.SYS
      • NTDETECT.COM
      • ntldr
      • pagefile.sys
 
Эдгээр файлууд вирусаас болоод заримдаа устдаг. Мөн хэрэглэгчид бас устгачихдаг тал бий.
Ийм тохиолдолд доорхи алдаа гардаг, гэхдээ засахад амархан устсан файлийг олоод л хуулаад хийж болдог.

No comments:

Post a Comment