menu

Thursday, February 6, 2014

“ИНТЕРНЭТ ПРОГРАМЧЛАЛЫН ҮНДЭС”


хичээлийн стандарт

·         Мэргэжлийн индекс D141500
·         Хичээлийн код        prog 339
·         Кредит :2
·         Хамрах хүрээ:  Математик мэдээлэл зүйн 3-р ангийн нийт оюутнууд
·         Судлах цаг:              Нийт-96 цаг Танхимд-48; лекц-16   сем-32   Бие даалт-48
·         Хичээлийн залгамж холбоо:
o   Босоо тэнхлэгээр: Мэдээллийн технологи мэдээллийн систем
o   Хэвтээ тэнхлэгээр:   Алгоритм програмчлал, объект хандалтад програмчлал, визуал програмчлалын үндэс
·         Хичээлийн зорилго:          
o   Интернэт програмчлалын үндсэн хэл HTML хэлээр вэб болон блог хийж сурахад гол зорилго нь оршино.
·         Агуулгын хүрээ:                 
o   Интернэтийн тухай, Интернэтийн сүлжээний үндсэн ойлголт
o   Интернэтийн боломж, вэб сервис, Гүүглийн үйлчилгээ
o   Вэб технологийн үндсэн ойлголт HTML-ийн тухай
o   Блогийн тухай Google blog
o   Блог үүсгэх, блогтоо нийтлэл байршуулах
o   Блогийн үндсэн тохиргоо
o   Блогтоо нэмэлт Gadget суулгах, цэс нэмэх байршуулах, цэсний HTML кодыг өөрчлөх
o   Блогтоо google drive ашиглан төрөл бүрийн өргөтгөлтэй мэдээлэл оруулах
·         Оюутны эзэмших мэдлэг:
o   Интернэтийн үүсэл хөгжлийн талаар мэдлэгтэй болно
o   Интернэт хөтөчүүдийн ялгааг мэддэг болно
o   HTML хэлний талаар мэдлэгтэй болсон байна
o   Блогийн үүрэг болон блогийг хэрхэн ашиглах талаар мэдлэгтэй болно
·         Оюутны эзэмших чадвар:           
o   Интернэт хөтөчийг бүрэн дүүрэн ашиглаж сурсан байна
o   HTML хэл ашиглаж веб дээр засвар хийж чаддаг болсон байна
o   Блог шинээр нээж чаддаг болсон байна
o   Блог ашиглан олон нийтэд мэдээ байршуулдаг болсон
o   Блогт аудио болон видео файл оруулж чаддаг болсон байна
o   Блогоор дамжуулж цахим судлагаа болон цахим тест боловсруулж авч чаддаг байх
o   Блогийг хөгжүүлж чаддаг болсон байна.



No comments:

Post a Comment